Цар тахлын үед танхимаар хичээллэх сурагчдын хүлээх үүрэг

2021-09-2 Амрах агшин


Халдварын тархалт буурахгүй байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээж, сурагчид танхимаар хичээллэж эхэлсэн. Иймд сурагчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, халдвараас сэргийлэх шаардлагатай. Ковид-19 цар тахлын үед танхимаар хичээллэх сурагчдын хүлээх үүргийг ГБХЗХГ-аас танилцууллаа.

Тодруулбал,

1. Хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.

2. Зөвхөн өөрийн анги, давхар руу нэвтрэх орц, гарцаар орж гарна.

3. Сурагч бүр ангид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж орно.

4. Ангид зөвхөн өөрийн хуваарьт суудалд сууна.

5. Гар ариутгагч, хуурай нойтон сальфеткыг тогтмол биедээ авч явна.

6. Сурах бичиг, үзэг харандаа, дэвтэр болон бусад эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байх

7. Амны хаалтаа тогтмол зүүх, 2 цаг тутамд солих

8. Сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барина.

9. Хүүхэд бүр хогийн ууттай байх /хэрэглэсэн маск, бусад хог хийх/

10. Бие тавгүйрхэх, толгой, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль дээр ирэлгүй багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах “ГЭР СУРГУУЛЬ – ГЭР” маршрутыг мөрдөх

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.