Визийн зөвшөөрөлгүйгээр виз мэдүүлэх ангилал

2021-08-30 Мэдээ, мэдээлэл

Визийн зөвшөөрөлгүйгээр виз мэдүүлэх ангилал:

K6 -Дамжин өнгөрөх гадаадын иргэн 10 хүртэл хоног

F2- Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн 90 хүртэл хоног

F3 -Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн 90 хүртэл хоног

H2-Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн 90 хүртэл хоног

K3-Хил орчмын жуулчин 3 хүртэл хоног

K2-Жуулчин 30 хүртэл хоног /Хэрэв та 31 хоногоос дээш хугацаагаар жуулчлах бол визийн зөвшөөрөл авах шаардлагатай/

K4- Соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэн 30 хүртэл хоног /Хэрэв та 31 хоногоос дээш хугацаагаар жуулчлах бол визийн зөвшөөрөл авах шаардлагатай/

Жич: Жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн K2, жуулчин ангиллын 3 хоногийн K3, Монгол Улсын харьяатаас гадаадын иргэнд олгох F2, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд олгох F3, Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэнд олгох H2 ангиллын визийг визийн зөвшөөрөлгүйгээр Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газар олгоно. Мөн K3, F2, F3, H2 ангиллын визийг визийн зөвшөөрөлгүйгээр олон улсын хилийн дээр олгох боломжтой.

Эх сурвалж: ГИХГ

Хууль л амла!

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.