Ирэх сард олон улсын ДОЛООН чиглэлд нислэг үйлдэнэ

2021-08-9 Мэдээ, мэдээлэл

ИНЕГ-аас энэ оны есдүгээр сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргаад байна. Цар тахлын үед хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас хамаарч зарим нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтай болохыг ИНЕГ-аас мэдэгдлээ.

Ирэх сард үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компаниас гадна “Хүннү Эйр”, “Korean Air”, “Turkish Airlines”, “Asiana Airlines” гэсэн гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчид олон улсын долоон чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид УОК-ын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.