НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргажээ

2021-08-6 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан  Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.  АТГ-аас өнгөрсөн мягмар гарагт гэрт нь нэгжлэг хийж, хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм.

Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.