Алтанбулаг боомтын хязгаарлалтыг 31-ний өдрийг хүртэл сунгалаа

2021-08-5 Мэдээ, мэдээлэл
Алтанбулаг боомтын хязгаарлалтыг 31-ний өдрийг хүртэл сунгалаа

Засгийн газрын хуралдаанаар /2021.08.04/  коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой арга хэмжээ авлаа. Тодруулбал, Монгол-Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг энэ сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.