”Хүчит шонхор”-т ил задгай махны худалдаалахыг хориглох санал гаргав

2021-07-1 Мэдээ, мэдээлэл

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас “Хүчит шонхор” худалдааны төвийн мах зөөвөрлөх, худалдаалах, үйлчлэх үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Мах махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулбал,

1. “Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай” MNS 6410:2018 стандартын дагуу авсан 80 арчдасны шинжилгээгээр 62 арчдасны дээжид 2 төрлийн нян 50 см2-д Enterbacter spp, Esherichia coli илэрсэн байна

2. ”Хүчит шонхор” худалдааны төв нь холбогдох хууль, стандарт, болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Хүнсний худалдааны газар мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Иймд ил задгай махны худалдаалалтыг хориглох асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас Нийслэлийн Засаг даргад санал хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.