Таргалалтын асуудалтай хүмүүст: Ердөө найман зөв алхам

2021-08-27 Амрах агшин
👉 Эрт унтах. 22:00-02:00 цагт унтаж байхад хүний бие “апдайт” хийж бодисын солилцоо хамгийн сайн явагддаг. Хороо ялгаруулж өөхөө шатааж шим тэжээлээ байх ёстой газарт хувиарлах гэх мэт. Энэ үед заавал унт. Эрүүл баймаар байвал УНТ.
👉 Эрт босох. Оройтож унтаад оройтож сэрэх нь л өөрөө асуудал. Өглөө амарсан ч юм шиг үгүй ч юм шиг сэрж, арай гэж ажилдаа очоод бие нь сэрж амжилгүй өдрийн хоолны цаг болно. Хоол идээд бас л нозоорсоор ажил тарна. Ажлын бүтээмж гэдэг зүйл мөрөөдөл болно. Тиймээс л та цагтаа унтаж, тогтож цагтаа босож хэвш.
👉 Өглөөний цай. Америкчуудыг дуурайж шарсан хуурсан өндөг хиам талх идэхээ л больчих. Америк өөрсдөө таргалалтын асуудалд живж байгаа улс. Хөнгөн зутан, чанасан өндөг овъёос жаахан шар тос арвайн гурил байж болох юм. Шарсан л биш шүү.
👉 Дасгал хөдөлгөөн. Хамгийн тохиромжтой цаг өглөө. Учир нь таны нойр сэрсэн ч бие тань сэрээгүй байдаг. Тиймээс хөдөлгөөн хийж биеэ сэрээвэл тэр өдрийн эрч хүч илүү их байх болно.
👉Өдрийн хоол. Энэ үед хүссэнээ л идчих. Хоол идэж байхдаа шингэн юм уух дэмий. Зайтай уу. Их ус уух бас л дэмий бөөрөнд хэт ачаалал очиж бас л хөөж хавагнана. Цангавал уу. Өлсвөл ид. Гол нь цадаж цэрийтлээ биш жаахан зай үлдээж, идээд сурчих. Ходоод дүүрчихээр ходоод руу хамаг ажиллагаа явагдаад хүний тархи олигтой ажилдаггүй юм. Ходоодны ажлыг хөнгөвчлөөд өгвөл тархи сайн ажиллана. Тиймээс л ходоод тархийг удирддаг гэдэг.
👉 Үдээс хойш болж өгвөл ойрхон зайтай жимс ногоо ид. Ингэвэл оройн хоолон дээр өлбөнтөөд их идэх гээд байхгүй. Өдрийн нийт идэх хоол хүнсний 50% нь түүхий буюу чанаж болгодоггүй бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Чанасан гүйцэд болгосон хоол хүнс хүнд өгөх шим тэжээл бага байдаг. Үүнд мэдээж самар жимс, улаан лооль, өргөст хэмх эрдэнэшиш гээд яг харвал олон ногоонууд бий.
👉 Оройн хоолонд будаатай хоол идээд хэрэггүй. Маргааш өглөө нь усан хаван гүйгээд сэрнэ. Махаа идэж болно заавал 06:00 цагаас хойш юм идэхгүй гэж өөрийгөө стрессдүүлээд байх хэрэггүй. 07:00-08:00 цагт ч идэж болно. Гол нь зөв юмаа л ид.
👉 10:00 цаг боллоо. Зүгээр л орондоо ор. Таргалалтаасаа салмаар байгаа бол элдэв найз нөхөд шоу цэнгээнээ түр хойш тавь. Тэд алга болчихгүй. Эрүүл мэнд чинь харин чамаас холдож байж мэдэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.