Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн парадыг зохион байгуулахгүйг мэдэгдэв

2021-06-20 Мэдээ, мэдээлэл

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн парадыг зохион байгуулахгүйг мэдэгдэв

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй болсныг ЗХЖШ-аас мэдэгджээ.

Мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд манай улсын иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье” гэсэн байна.

Манай улс Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилжээ. Энэ өдрийг 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.