Бодлын суурь тавих арга

2020-03-4 Lifestyle

Өөрийгөө тольдохуй

Бодлын суурийг хэрхэн тавих вэ?

Сэтгэлдээ ургуулан бодох нь кино бүтээхтэй адил бол бодлын суурийг тавих нь дуу оруулахтай адил юм. Гэхдээ дуу авианы оронд дүрслэлд тодорхой мэдрэмжийг нэмдэг. Жишээ нь, та компанийнхаа ажилчдад илтгэл тавих гэж байна гэж бодъё. Тэнд бас удирдлагууд тань оролцох бөгөөд хэрэв та илтгэлээ амжилттай тавих юм бол тушаал дэвших боломжтой болно. Тиймээс та бодлын суурь тавих аргыг хэрэглэхээр шийджээ. Үүний тулд 5-10 минутын илтгэл тавьсан, маш амжилттай боллоо гэж төсөөлье. Ургуулан бодох аргаас ялгаатай нь та төсөөлж байгаа зүйлсээс авах сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тухайлбал, амжилттай илтгэлийн дараа танд ямар мэдрэмж төрж болох вэ? Түүнийг тодорхой төсөөлөн, яг одоо болж байгаа мэтээр мэдэр.

Төсөөлөн бодох үед та “Бүх зүйл амжилттай болж байна” хэмээн нотолдог бол бодлын суурь тавих үед “Бүх зүйл сайхан болж өнгөрсөн” хэмээн итгэж, ялалтын амтыг мэдэр. Баярласандаа болоод хацар улайх, гарын алга хөлрөх, зүрх хурдан цохилох гэх мэтчилэн физик илрэл дээр анхаарлаа төвлөрүүл. Энэхүү сэтгэхүйн дасгалын үед та бодож санасандаа хэрхэн хүрсэн талаар тодорхой дүрслэлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ үр дүн, түүний дараах мэдрэмжийн талаар төсөөлөл нь тодорхойгүй, бүдэг байх нь үр дүнд хүргэхгүй гэдгийг бүү мартаарай.

Бодлын суурь тавих аргыг амжилттай хэрэглэх хоёр нөхцөл:

1. Энэ аргыг хэрэглэхдээ хүссэн зүйлээ авсан, тэмүүлсэн зүйлдээ хүрсэн гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.

2. Тогтмол хийх. Өдөр бүр, дор хаяж 5 минут хийх хэрэгтэй. Долоо хоногт бүтэн цаг хийснээс өдөр бүр 5 минут зарцуулах нь илүү үр дүнтэй.

Сэтгэлдээ ургуулан бодохтой нэгэн адил олон удаагийн давтамж, тууштай байдал нь энэ аргыг хоосон мөрөөдлөөс ялгаруулах болно.

ҮНЭМШИЛ Тархинд нөлөөлөх чадвартай оюун санааны хамгийн хялбархан арга бол үнэмшил юм. Энэ нь олон зууны турш шашинд залбирах, тарнийн хэлбэрээр ашиглагдаж ирсэн. Та таагүй нөхцөлд орсон байна гэж бодъё. Тэгвэл та тайвшран, юунд ч санаа зовохгүй байхыг хүснэ. Энэ нь үнэмших аргыг хэрэглэх хамгийн тохиромжтой үе ирсэн гэсэн үг. “Би тайван байна. Би тайван байна. Би тайван байна” хэмээн өөртөө хэл. Өөрийгөө тайвшруулах гэж хүчлэх хэрэггүй. Зүгээр л хэдэн минутын турш давтаад байх хэрэгтэй. Үүний нэгэн адил та томоохон хурал зөвлөгөөнд илтгэл тавих гэж байна гэж бодъё. Тэгвэл “Илтгэл амжилттай болно. Илтгэл амжилттай болно. Илтгэл амжилттай болно.” хэмээн давтан хэлж, өөртөө үнэмшүүлэх хэрэгтэй. Үнэмших аргыг хэрэглэснээр та тархиндаа бий болсон бодол санаандаа нөлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, энэхүү аргын мөн чанар нь тархийг тухайн үеийн зорилгыг бэхжүүлэх бодол санаагаар дүүргэх зорилготой юм. Тиймээс энэхүү сэтгэхүйн дасгалыг өглөөнөөс эхлэх хэрэгтэй.

Өдрийн өнгө өглөөнөөс хамаардаг.

Учир нь өдрийн өнгө өглөөнөөс хамаардаг. Ердөө л 2-3 минут зарцуул. Тэгээд та үр дүнг нь харах болно.

Үнэмших аргыг хэрэглэхдээ мартаж болохгүй зүйлс:

1. Олон дахин давтаж байгаа зүйлдээ заавал итгэх шаардлагагүй. Та үнэмшиж байвал сайн л байна. Итгэхгүй байсан ч зүгээр, айгаад байх зүйлгүй. Энэ тийм ч чухал биш.

Тархи өөрөө тухайн нөхцөл байдалд хэрэгтэй бодол санааг олох болно. Хүчлэн хичээх хэрэггүй.

2. Үнэмших арга дандаа эерэг байх ёстой. Утга санааг нь зөвшөөрсөн хэлбэрээр илэрхийлэх ёстой.

Жишээ нь “Хурал амжилттай болоосой” гэж хүсч байгаа бол “Би сүйрэлд өртөхгүй” гэж хэлэх хэрэггүй. Тайвшрахын тулд “Би уурлахгүй” гэж хэлэх хэрэггүй. Тархи “Үгүй” гэдэг үгийг яагаад ч юм бэ орхигдуулчихдаг. Тиймээс ямар үр дүнд хүрэхийг та ойлгож байгаа биз дээ?

3. Үнэмшил “Гайхалтай амжилт”, “Хамгийн их борлуулалт” гэх мэт богинохон, хэлэхэд хэцүү биш байх ёстой. Энэ талаараа тарнитай төстэй. Санамсаргүй байдлаар өөрийн эсрэг үг, хэллэг хэрэглэхээс ямагт болгоомжлох хэрэгтэй. “Би үүнийг хийж чадахгүй”, “Энэ бол боломжгүй зүйл”, “Би энэ ажлыг нураах байх” гэх мэт. Хүмүүс өөрийн мэдэлгүй иймэрхүү үнэмшилтэй байдаг. Энэ алдааг битгий гаргаарай.

ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ…

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.