Энэ сарын 10-наас Барс-2 зах, X хорооллын замын урд хэсгээр халуун ус тасарна

2021-06-3 Мэдээ, мэдээлэл

Зургаадугаар сарын 10-наас  дулаан хангамжийн 11а, б, в, г, д, 7к, 3в магистраль шугамд засвар хийх тул дараах байршлуудад хэрэглээний халуун ус тасрах юм  байна.

Тухайлбал: Барс-2 зах, Хархорин зах, Эрин, Номин өнөр хороолол, 10-р хорооллын авто замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс, Сод оньс орон сууц, Түндэмүн саун, ДДТ-18, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим, хуучин тээврийн товчоо, 5-р хороолол ДДТ-63, 66, 67-с хангагддаг хэрэглэгчид

Засвар үйлчилгээ энэ сарын 10-24-ний хооронд 3-14 хоног үргэлжилнэ 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.