Зам тээврийн ослын шинжтэй 531 дуудлага иржээ

2021-05-28 Мэдээ, мэдээлэл

2021 оны 05 дугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 790 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 531 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 13, Орон нутагт 6 хүн гэмтэж, Орон нутагт зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь хохиржээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:

-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-7
-Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1
-Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1
-Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2
-Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:
-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
-Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-3
-Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 тус тус гэмтсэн.

Хүүхдийн амь хохирсон осол:

-2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч 5 настай хүүхдийн амь хохирсон.
-2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагийн орчим Сэлэнгэ аймагт, бага оврын ачааны автомашины тэвш дээрээс 5 настай хүүхэд унаж, амь хохирсон.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 156, Орон нутагт 81, Улсын хэмжээнд 237 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.