Ирэх сарын 2-7-нд Нүхт, Арцатын ам, Яармаг хорооллын халуун ус хязгаарлагдана

2021-05-27 Мэдээ, мэдээлэл

2021 оны зургаадугаар сард дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх хуваарь гарч, батлагдаад байна.

Ирэх сард Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт засварын ажил эхэлнэ. Тиймээс  хэрэглээний халуун усыг хязгаарлахыг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдэгдээд байна.

Ирэх сарын 2-7-ны өдрүүдэд 10ж, 15-р магистральд засварын ажил эхлэх тул  Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/, Шинэ яармаг хороолол, Мөнххада авто худалдааны төв, Хүннү молл үйлчилгээний төв, Нийслэлийн төр захиргааны шинэ төв байр орчим, Нүхтийн ам, ХУД-ийн хүүхдийн эмнэлэг орчим, Арцатын ам орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус хязгаарлагдах нь.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.