Сонгогчдын нэрийн жагсаалтыг гардуулан өглөө

2017-06-2 Ерөнхийлөгч
Сонгогчдын нэрийн жагсаалтыг гардуулан өглөө

ОӨУБЕГ нь Сонгуулийн тухай хуульд заасан чиг үүргийхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн үйлдэж, улс төрийн намуудын төлөөлөлд гардуулан өглөө.

Улсын хэмжээнд сонгуулийн 1983 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтанд 1980052 үндсэн, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44833, Монгол Улсаас гадаад улсад санал өгөхөөр 7209, нийт 2032094 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад тус тус бүртгэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр санал авах байранд улсын бүртгэлийн байгууллагын 2554 итгэмжлэгдсэн ажилтан ажиллаж, саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган шалгаж, бүртгэлийн хуудас олгосноор сонгогч санал өгөх юм. Мөн ОӨУБЕГ нь сонгуулийн санал авах байранд сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хүргүүлэх, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, улсын бүртгэгч нарт сонгогчийн бүртгэлийн програмын сургалт зохион байгуулах, техник хэрэгслийн бэлэн байдал болон нууцлал, аюулгүй байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ОӨУБЕГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.