Хасагдсан гэх баримтууд худал мэдээлэл болох нь батлагдлаа

2017-05-31 Эдийн засаг

Монголбанк Эрсдэлийн сангаасаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” ХХК-ийн 882 сая төгрөг, 3.9 сая ам.долларыг хаасан талаарх мэдээллийг нэр бүхий сайтад мэдээлсэн. Улмаар түүнийг УИХ-ын дарга М.Энхболдод нөлөөлж, уг мэдээллийг дараад өнгөрсөн гэх гүжирдлэгийн шинж чанартай зүйлч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. Тэгвэл энэхүү баримт мэдээлэл өнгөрсөн удаагийн Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан нь тодорхой болоод байна. Тодруулбал, Монголбанкыг шалгасан ажлын үр дүнтэй энэ бүхэн холбоогүй аж. Харин 15 жилийн өмнө уул уурхайн компаниудтай алтны опшин арилжаа хийж байсан маргаантай асуудлыг Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй улс төрийн энэ эгзэгтэй үед ил гаргаж ирсэн нь энэ.

Тухайн үед Монголбанк зарим компаниудыг шүүхэд өгсөн ч Монголбанк гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн буруутай үйл ажиллагаа нь нотлогдож, харин торгуульд унасан компаниудын буруугүй талаар шүүхийн шийдвэр гарч байжээ. Нөгөөтэйгүүр тэдгээр нэр бүхий компаниуд нь хууль зөрчсөн, хөнгөлөлт, зээл авсан зүйл байхгүйг эх сурвалж онцолж байна. Ийнхүү Монголбанк, хувийн компаниудын хооронд олон жилийн өмнө үүссэн маргааныг өнөөдрийн ажлыг хэсгийн дүгнэлттэй холбон гаргаж ирсэн нь улс төрийн гүтгэлэг хэмээн харагдаж байгаа юм.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.