“Хүчит шонхор” зах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

2021-05-3 Мэдээ, мэдээлэл

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл дуусгавар болжээ. Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсээс тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хаягласан албан бичигт “Хүчит шонхор ХХК-ийн Шонхор худалдааны төв нь 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш “Хүчит шонхор” ХХК нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй болно” хэмээжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.