Л.Гүндалайгийн эхнэрийг намын даргаар бүртгэлээ

2021-04-28 Нам хөдөлгөөний амьдрал

 

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээн С.Эрдэнийн “толгойтой” Ардчилсан намын даргад нэр дэвшсэн.

Тэрбээр энэхүү үйл явдалтай холбоотойгоор өөрийн үүсгэн байгуулсан Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлсэн байжээ. Өчигдөр болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус намын бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Л.Аззаяа нь Л.Гүндалайгийн гэргий гэдгээр нь олон нийт мэдэх юм. Харин Л.Гүндалайгийн гишүүнчлэлээ сэргээгээд буй Ардчилсан намын хүсэлтүүдийг Дээд шүүх хүлээж аваагүй юм.

Хууль л амла!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.