Дээд шүүх: АН-ын асуудлыг хэлэлцэж байна

2021-04-27 Мэдээ мэдээлэл
АН-ын асуудлыг Дээд шүүх хэлэлцэж байна

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх аж. Тухайлбал, дотооддоо хоёр хуваагдаад буй Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд болон Иргэний зориг ногоон нам, Ард түмнээ хайрлая намын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр намын хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүргүүлэхийг хэлцэх юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.