Цасанд хаагдсан Загастайн давааны авто замын зорчих хэсгийг чөлөөлжээ

2021-04-12 Мэдээ, мэдээлэл

Завхан аймгийн Загастайн давааны авто зам цасанд хаагдсан тул зорчих хэсгийг чөлөөтэй болгожээ.

“Загастайн давааны автозам дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө орсон цас, цасан шуурганы улмаас хаагдсаныг нээж засаж сайжрууллаа. Цасны зузаан зорчих хэсэгтээ 30-120 см хүртэл тогтсоноос авто зам хаагдаж, чөлөөтэй зорчих аргагүй болсон байсан. Тиймээс компанийн ажилчид шуурхай арга хэмжээ авч авто ачигч, авто грейдер, үйлчилгээний авто машин гэсэн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автозамыг нээгээд байна. Мөн автомашинууд цасанд боогдсоныг шуурхай арга хэмжээ авч нэвтрүүллээ” гэж “Пирамид проект” ХХК-аас мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.