Цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаад зугтжээ

2021-04-9 Мэдээ, мэдээлэл

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг урьд шөнө гарсан байна. Уг хэргийн талаарх дуудлага өчигдөр орой 22:58 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Хоёр цэрэг зугатахдаа галт зэвсэг, 50 сум авч явжээ. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж эхлээд байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.