Өчигдөр 26098 иргэнийг вакцинжуулжээ

2021-04-6 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.04.06/ дархлаажуулалтын 69 цэгт 1741 эмч, ажилтан ажиллана.

Харин өчигдрийн байдлаар дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжуулжээ.

Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдвараас сэргийлэх вакцинжуулалт эхлүүлснээс хойш нийт 414382 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинд хамрагдах иргэд иргэний үнэмлэхээ авч очих ёстой гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.