Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргадаа зодуулсан байлдагч өнгөрсөн шөнө нас баржээ. Тодруулбал, тус цэргийн ангийн … салаан дарга, дэслэгч Г нь архи ууж, согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-г зодож, гэмтээсэн байна.
Түүнийг зодсон салаан дарга Г нь цагдан хоригдож байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр: “Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Мэдээж Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээж байсан удаатай.
Мөн салбар хариуцсан сайд ч мөн шат шатанд нь хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87674
31526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.