Хөлбөмбөгийн шинэ улиралдаа шаргуу бэлдсээр байгаа МХБХ-ны шүүгчид улирлын өмнө ОУХБХ-ны шүүгчийн сургалтад хамрагдаж дүрмийн шинэчлэлтэй танилцан, бие бялдрын бэлтгэлжилтээ шалгууллаа.
Сургалт нь онол практик хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд онолын сургалтыг ОУХБХ-ны сургагч багш Малайз улсын иргэн Вадъя Шамсури удирдан явуулсан юм. Сургалтад МХБХ-ны 25 зэрэглэлтэй шүүгч хамрагдав.
Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар оролцож, сургалтыг зохион байгуулагч сургагч багш нарт талархал илэрхийлж, хөл бөмбөгийн хамгийн чухэл хэсгүүдийн нэг шүүгчиддээ амжилт хүслээ.
МХБХ-ны шүүгчийн хэлтсээс сар бүр анхан шатны шүүгчийн сургалт явуулж, зөвхөн эмэгтэй шүүгчдэд зориулсан сургалт явуулж буйг дуулгахад таатай байна. Түүнчлэн МХБХ-ны зэрэглэлтэй шүүгчдийн сургалт болно.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87674
31526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.