“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1376 ажилтныг дархлаажуулалтад хамрууллаа

2021-03-29 Мэдээ, мэдээлэл


“Эрдэнэс-Тавантолгой” ХК үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Тухайлбал, энэ сарын 26-ны өдөр салбарын ээлж солих ажлыг зохион байгуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс – Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн 1376 ажилтныг вакцинд хамрууллаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.