Орхон аймаг: “Тархалттай” гэж үзэн ногоон түвшнээс улбар шар руу шилжлээ

2021-03-25 Мэдээ, мэдээлэл

Коронавирусийн халдвартай нь батлагдсан иргэн Г-ийн голомт тодорхойгүй байгаа учраас Орхон аймгийн хэмжээнд тархалттай гэж үзэн ногоон түвшнээс улбар шар түвшинд шилжлээ.

Энэ түвшинд хориглосон үйл ажиллагаа:

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Баар /Диско, караоке/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Дэн буудал
  • Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газруудоёл урлаг
  • Алжаал тайлах төв

НИЙТ суудал, багтаамж, хүчин чадлын 30 ХУВИЙГ ЗӨВШӨӨРСӨН

  • Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувь/
  •  Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувь/
  •  Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувь/

Спорт заал фитнес 14 хоног ажиллахгүй байх шийдвэр гаргажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.