УОК-ын Шуурхай штабын есөн албан хаагчаас коронавирус илэрчээ

2021-03-24 Мэдээ, мэдээлэл

УОК-ын Шуурхай штабын есөн албан хаагчаас коронавирус илэрчээ

Жаргалантын аманд байрлах Онцгой байдлын ерөнхий газрын харьяа сувилалд үүрэг гүйцэтгэсэн Улсын онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчдаас коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн хэлэхдээ “Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан 17 хүний ес нь халдвар авсан. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлуудыг нь тусгаарласан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргаашийн Эрүүл мэндийн яамны шууд мэдээллийн үеэр хүргэнэ” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.