“Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” үзэсгэлэн нээгдэв

2021-03-22 Мэдээ, мэдээлэл

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулах “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ.

Уг үзэсгэлэнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, Марс-В төсөл, Монсаат хөтөлбөр, МУИС-ын Мазаалай хөтөлбөр зэрэг байгууллага болон хувь хүн оролцож байна.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенциудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэсэн байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.