Баянзүрх дүүргийн 26-р хороонд хатуу хөл хорио тогтоолоо

2021-03-17 Мэдээ, мэдээлэл


Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрийн хөл хорионд хамрагдсан бүс буюу Хүннүгийн гудамжны “Home plaza”-гаас зүүн тийш “Жанжин” зах руу нийлдэг гарц, Их Хүрээний гудамж буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас “Нарантуул” захын баруун урд уулзвар, “Саруул” хорооллын нүхэн гарц, “Баянмонгол” хорооллын хоёр нүхэн гарц хүртэлх хэсэгт авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм байна.

Тус хороо нь 31 мянган хүн, 11800 өрхтэй бөгөөд насанд хүрсэн 16 мянган иргэнээс шинжилгээ авна. Мөн 50-65 насны 2500 ахмад настныг энэ хугацаанд дархлаажуулахаар төлөвлөж байна.

Өмнө нь энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Баянмонгол” хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орц, хоёрдугаар сарын зургаанд мөн тус хорооллын 402-р байрны нэгдүгээр орцонд тус тус коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоож байсан юм.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.