ЭХЯ: Баруун бүсийн гурван аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож дууслаа

2021-03-16 Мэдээ, мэдээлэл

 

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас  энэ сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан билээ. Тэгвэл эдгээр аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож дуусжээ.

Энэ талаар Эрчим хүчний яамнаас “Баруун бүсийг цахилгаан эрчим хүчинд холбож дууслаа. 2021 оны гуравдугаар сарын 15-ны 22:40 цагт аваарийг бүрэн устгаж дуусаад, ОХУ-аас хүчдэл авах хүсэлт өгсөн бөгөөд гуравдугаар сарын 16-ны 00:55 цагт ОХУ-аас хүчдэл ирсэн. Гуравдугаар сарын 16-ны 01:11 цагт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан” гэж мэдээллээ.

Тог тог… ХААЛГАА нээ

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.