Энэ сарын 13-14-нд болсон хүчтэй шуурганы улмаас Увс аймгийн нутагт байрлах 110kB-ын цахилгаан дамжуулах тулгуур багана хугарч, доголдол үүссэн. Үүний үр дүнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг, Говь-Алтайн зургаан сумдын цахилгаан тасарчээ.
Тухайн аймгуудын нийт 57 инженер, текникийн ажилтан газар дээр нь ажиллаж байгаа ч өчигдөр хараархан засаж дуусаагүй байна. Орон нутгаас нөхцөл байдлыг тодруулахад өглөөний 08:00 цагаас эхлэн шороон шуурга шуурч, 11:00-12:00 цагт шуурганы хүч ихэссэн гэх мэдээлэл өглөө. Түүнчлэн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хөдөө орон нутгийн иргэд төөрч, сураггүй болсон иргэдийн заримын олж, үлдсэн иргэнийг эрэн хайх ажиллагаагаа үргэжлүүлж байна.
7 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87609
31290
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.