Вакцинжуулах цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагдсан зөрчил илэрчээ

2021-03-12 Мэдээ, мэдээлэл

 

 

Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын байнгын болон түр 90 цэг ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дархлаажуулалт зохион байгуулж буй эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагдсан зөрчил илрүүлжээ.

Тус газруудын хяналт шалгалтаар орох, гарах хаалга тусдаа биш, ажиглалтын хэсэгт хүн хоорондын зай бариагүй, эмч эмнэлгийн ажилтнуудын гар угаах орчин хангалтгүй, вакцины дараа хариу урвал хүндэрсэн үед авах бэлэн байдлын бэлтгэл хангалтгүй, дархлаажуулалтын кабинет явуулын цэгт байх ёстой тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хил хамгаалах еөрнхий газарт халдвар судлалын чиглэлээр нэг чигийн урсгалгүй, эмч эмнэлгийн ажилтны гар угаах нөхцөл бүрдээгүй зэрэг зөрчил илэрснийг арилгуулах арга хэмжээ авчээ. Мөн Хан-Уул, Баянгол дүүргийн эрүүл мндийн төв, Сонгинохайрхан дүүргийн салбар амбулатори, Мөнгөнгүүр, Натур зэрэг вакцинжуулалтын байнгын болон түр цэгт орох, гарах хаалга нэг байжээ. Түүнчлэн шалгалтын явцад Хил хамгаалах ерөнхий газар, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, МИАТ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн салбар амбулатори, Мөнгөнгүүр, Натур зэрэг эрүүл мэндийн байгууллагад зөрчил илэрлээ.

Тиймээс вакцинжуулалтын байнгын болон түр цэгүүдэд шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгуулжээ. Ийнхүү өнөөдөр дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.