Завхан аймагт Ковид19-ийн хоёр тохиолдол илэрчээ

2021-03-10 Мэдээ, мэдээлэл

Завхан аймагт Ковид19-ийн хоёр тохиолдол илэрчээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж буй коронавирусийн халдвартай иргэний ойрын хавьтлын хоёр хүн халдвар авсан талаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэв. Мэдээлэлд “Улаанбаатар хотоос Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.

Тэдний нэгдүгээр хавьтал болж, тусгаарлалтад байсан хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Шинээр халдвар авсан хоёр иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүллээ. Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ” гэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.