Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ

2021-03-9 Мэдээ, мэдээлэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан 2021 оны гуравдугаар сарын 7-9-ний өдөр коронавируст халдвар “Ковид-19”-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын мөрдөлтийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтад 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалтыг хийж, 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Эх сурвалж: НМХГ

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.