Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

2021-03-2 Мэдээ, мэдээлэл

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Учир нь, энэ сарын 23-нд тус аймгийн Малчин сумаас Улаангом сумаар дайрч Улаанбаатар хотод ирсэн нэг иргэнээс энэ сарын 28-нд коронавирусийн халдвар илэрчээ. Тухайн иргэн нь Улаанбаатар хотод ирж буяны жилд оролцсон  бөгөөд нутаг буцахаар PCR шинжилгээ өгөхөд харин нь эерэг гарсан байна. Улмаар нийслэлийн Улсын онцгой комиссоос тус аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дагуу дээрх хариу арга хэмжээг авчээ. Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд тогтоосон хэсэгчилсэн хөл хориог энэ сарын 3-ны 23:00 цаг хүртэл тогтоожээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.