Манай гаригийн хамгийн аюултай амьтад

2019-04-15 Амьтан
Байгаль гэдэг өөрөө адал явдал, эрсдлээр дүүрэн байдаг. Амьтдыг гадна харагдах байдлаар аюултай эсэхийг дүгнэнэ гэдэг гэнэн бөгөөд өрөөсгөл ойлголт юм. Бяцхан ялаа шумуулнаас эхлээд аварга том заанд хүртэл өөрийн гэсэн биеэ хамгаалах зэвсэг нуугдсан байдаг бөгөөд уурлаж догширсон үедээ хэдэн зуун хүний аминд хүрэх чадалтай байдаг аж. Тиймээс эдгээр амьтдын учруулж болох бодит хохиролыг мэдэхийн тулд амьтдын төрөлх мөн чанарыг мэдэх нь нэн чухал билээ. Ингээд та бүхэнд манай гарагийн хамгийн аюултай 15 амьтны тухай мэдээллийг хүргэж байна.
 Балт зөгий


Энэ зөгийг хазахад төдий л өвдөлт мэдрэгдэхгүй боловч учруулах аюул тун аймшигтай гэнэ. 1957 онд Бразилийн зөгий үржүүлэгч Европ, Африкийн зөгийг эрлийзжүүлэхээр шийдсэн нь ихээхэн алдаа болжээ. Үүний үр дүнд генетикий аргаар цус холилдсон аюулт зөгий бий болсон байна. Эдгээр зөгийнүүд хазахаар шийдсэн хүнээ хэдэн милийн зайнаас дагадаг бөгөөд уг зөгийнд хазуулсан бага насны хүүхэд газар дээрээ амиа алдах эрсдэлтэй аж. Харин зөгийн харшлаас үүдэнд жилд дунджаар 53 хүн амиа алддаг гэсэн тоо баримт гарчээ.Тиймээс таны биеийн аль нэг хэсэгт зөгий суусан бол нисэж явах хүртэл нь тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь зөгийнд аюултай биш гэсэн мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй гэнэ.

 Африкийн арслан


Хэдийгээр Африкийн арслан хүн идэх зорилго өвөрлөдөггүй ч ширэнгэн ойд жилд 70-аад хүн арсланд идүүлдэг байна.

  Далайн мөгөөрс


Серфингээр хичээллэгчдийн хар дарсан зүүд болсон энэ амьтан 1884 оноос хойш нийт 5564 хүний амийг авч одсон гэнэ. Далайн мөгөөрс нь 15 тохой урт бөгөөд 60 орчим тэмтрүүлтэй байдаг ажээ. Уг амьтны тэмтрүүлэнд ороогдсон хүн ердөө гуравхан секундын дотор зүрх нь зогсдог ба уурласан үедээ онцгой гэрэл цацруулж нэг дор 50 орчим хүнийг хороох чадалтай болох нь тогтоогджээ. Далайн мөгөөрс Австрали болон Филиппиний халуун бүс нутагт голлон амьдардаг билээ.

Бар


Нүд ирмэхийн зуур хүнийг хэдэн хэсэг тасдан хаях аймшигт амьтны нэг бол бол бар юм.Жилд дунджаар 100 орчим хүн барын зууш болдог гэнэ.

 Цаа буга


магадгүй та энэ гайхалтай амьтныг ийм аюултай гэж бодоогүй байх. Гэхдээ жилд 120 хүн цаа буганд мөргүүлж нас бардаг гэсэн тоо баримт гарчээ.

Нохой


Бидний үнэнч нөхрийн тоонд тооцогддог нохойн мөн л аюултай амьтдын тоонд багтдаг гэнэ. Жилд дунджаар 25 мянган хүмүүс галзуу нохойнд хазуулж нас бардаг аж. Итгэмээргүй өндөр тоо байгаа биз!

Зэрлэг үхэр


Зэрлэг үхрийг гаршуулж тэжээх оролдлого бүхэн бүтэлгүйдэг учраас ийнхүү “зэрлэг” хэмээх тодотголыг авчээ. Хөхтөн амьтны ангилалд багтах 1.5 тонн жинтэй энэ сүрлэг амьтан цагт 50 миллийн хурдтай давхих чадалтай аж. Зэрлэг үхэр маш түрэмгий ууртай амьтан бөгөөд нэг л дайрсан бол уг амьтнаа үхэхээс нааш зогсдоггүй гэнэ. Африкт жилдээ олон зуун хүн зэрлэг үхрийн золиос болдог билээ. Ховордсон амьтны тоонд багтдаг тул агнахыг хоригложээ.

Африкийн заан


Бидний мэддэгчлэн заан тайван, өхөөрдөм, найрсаг харагддаг билээ. Гэхдээ бодит байдал дээр заан тун амархан уурлаж догширдог гэнэ. Далбагар том чих, 11 фунт жинтэй тархи, 4 метр өндөр бие, аварга том соёо нь зааныг хамгийн аюултай амьтдын эгнээнд зүй ёсоор багтаахад хүргэдэг байна. Заан хамгийн ухаалаг бөгөөд санах ой нь хамгийн удаан байдаг аж. Чих нь ойр орчимын дуу чимээг маш сайн сонсдог билээ. Харамсалтайн заанд гишгүүлж амь насаа алдсан хүний тоо жилд 500 хүрчээ.

Давслаг усны матар


Манай гарагийн хэвлийгээр явагч хамгийн том амьтдын  нэг нь матар юм. Давслаг усны матар 2 тонн жинтэй, 15-21 метрийн урттай бөгөөд гол төлөв Зүүн Өмнөд Ази, Хойд Австралийн хэсгээр амьдардаг. Энэ аймшигт хүн амьнаас эхлээд усан доторх бүхий л амьтныг бүхлээр нь залгих чадалтай ажээ. Усан дотор дельфинтэй адил хэмжээний хурдтай сэлдэг гэнэ. Жилд 1000-1500 хүн давслаг усны матрын аманд ордог байна.

Хиппо буюу усны үхэр

Мадагаскар дээр гардаг хөгжилтэй усны үхэр бодит амьдрал дээр тун аюултай гэнэ. Түүнийг уурлуулаагүй байхад ч хүн руу дайрах нь элбэг бөгөөд жил бүр 500 орчим хүний усны үхрийн дайралтанд өртөж нас бардаг ажээ.

Хилэнцэт хорхой

Манай гарагийн хамгийн хортой таван амьтны нэг бол хилэнцэт хорхой юм. Энэ амьтан ганцхан хазалтаар олон мянган хүнийг алах чадвартай билээ. Учир хилэнцэт хорхой өөрөөсөө маш ховор төрлийн хүчтэй бодис ялгаруулдаг байна. Ихэвчлэн Хойд Африк, Ойрхи Дорнодод оршдог. Хилэнцэт хорхойнд хазуулсан хүн тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдэрдэг бөгөөд бага насны хүүхэд маш өндөр халуурч улмаар комд орж улмаар нас барах аюултай ажээ. Жилд 5000 хүн хилэнцэт хорхойнд хазуулж хорвоог орхидог гэнэ.

 Тайпан могой


Тайпан могойнд хазуулсан хүн хамгийн их тарчилдаг бөгөөд хэдэн долоо хоногийн турш цус алдаж үхдэг аж. Агуй болон шилэн хоргонд байхдаа хамгийн тайван идэвхгүй байдалд байдаг ба уурлуулж, өдөөн хатгахгүй л бол тэр бүр хүн рүү дайраад байдаггүй гэнэ. Харин нэг л дайрах юм бол ямар ч амьд гарах найдлага үлддэггүй гэнэ шүү. Тайпан могойноос ялгарах хор маш хүчтэй бөгөөд ердөө 111.000 микро грамм хор хүнийг минутын дотор үхэлд хүргэх чадалтай гэнэ. Иймд манай дэлхийн хамгийн хортой бодисыг тээгч амьтан Тайпан могой гэдэгтэй эргэлзэх хүн гарахгүй биз.

Хүн төрөлхтөн

Хүний аминд хүрэгч шилдэг зэвсгийн нэг нь хүн төрөлхтөн бид өөрсдөө юм. Хүний буруутай үйл ажилллагаа, гэмт хэргээс үүдэн жилд хэдэн сая хүн амиа алддаг билээ.

 Ялаа

Хамгийн аюултай алуурчин ялаа гэвэл итгэх хүн цөөхөн байх. Гэвч ялаа нь олон төрлийн халдварт өвчин тархах гол үндэс болдог байна. Жил бүр хагас сая орчим хүн ялаагаар дамжиж олон тооны өвчин нэрвэгддэг бөгөөд тэдгээр хүмүүсийн 80 хувь нь нас бардаг аж.

Шумуул

Энэ жижиг амьтан олон сая хүний үхлийн шалтгаан болдог гэхэд үнэхээр итгэмээргүй. Судалгаанаас үзэхэд жилд ойролцоогоор хоёр сая хүн хумхаа өвчний тээгч болсон шумууланд хазуулж нас бардаг гэнэ. Аюултай жагсаалтыг тэргүүлэх болсон бас нэг шалтгаан нь шумуул маш богино хугацаанд үржих чадвартайд оршино. Түүчнлэн өвчнийг хүнээс амьтан, амьтнаас хүнд халдаах чадвартай байдаг нь хамгийн их хөнөөл дагуулж байна.

А.Цээнэ

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.