Энэ сарын сүүлээр “Файзер” 25 мянган тун, “Астразенека” 276 мянган тун вакцин манай улсад ирнэ

2021-02-16 Мэдээ мэдээлэл
Шадар сайд С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан ахлах менежер Керри Гиинтэй цахимаар хуралдаж, коронавирусийн эсрэг вакциныг нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцсон байна. Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байгаа аж.

Харин “Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа,  вакцин нийлүүлэх ажилд бүх талаар  хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.