Өнгөрсөн онд хураан авсан ургацын дүн өссөн үзүүлэлттэй байна

2021-02-15 Мэдээ, мэдээлэл

Төрөөс газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тариаланчдын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд 2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 428.9 мянган тонн үр тариа хураан авч, гурил үйлдвэрлэлд 238.6 мянган тонн буудай нийлүүлэгдээд байна.

Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 4.1 мянган тонноор, төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлттэй байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.