Японоос маргааш 160 иргэнээ татан авна

2021-02-9 Мэдээ, мэдээлэл


Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрээр маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын “Q” каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт таван удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.