Зөвлөгөө: Халдвар аваад тусгаарлагдсан хүмүүс, үргэлж хэвтэхээс зайлсхийх хэрэгтэй

2021-04-21 Амрах агшин
Өвчний хурц үеийн шинж тэмдэг халууралт буусан бол та эхний өдөр мэдээж хэвтэж амрах ёстой. Дараагийн өдрөөс болж өгвөл хурдан босох хэрэгтэй. Хэвтээд байвал ( ялангуяа тамхи татдаг, уушгины архаг үрэвсэлтэй, настай хүмүүс! ) уушигний доод хэсэгт цусны эргэлт удаашрах агааржуулалт багасах тул уушиг бактерийн хоёрдогч халдвараар уушигны үрэвсэл сепсис болж хүндрэнэ, ихэнхи өвчтөний амьсгалын аппаратанд ороод байгаа гол асуудал нь энэ!
Тиймээс урьдчилан сэргийлж, хэвтэхдээ байнга хэвтэх байрлалаа соль, хоёр хажуугаараа, хэвлийгээрээ ээлжилж хэвт. Суухдаа урагшаа өвдгөн дээрээ тохойлдож хагас тонгойж суу.
Өдөрт олон удаа амьсгалын дасгал хий (агаарын шаар үлээх, бичгийн А4 цаас нэг гараараа бариад үлээх) зэргээр уушгины үйл ажиллагаанд оролцох булчин өрцний үйл ажиллагаа сайжрана. Тусгаарлалтын хугацаа дуусахад цэвэр агаарт байнга алх.
Хүний их эмч Б.Гэрэлт-Од

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.