ЕБС-ийн багш нар сурагч охидыг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ

2021-02-3 Мэдээ, мэдээлэл

Сэлэнгэ аймгийн Мандал суманд ерөнхий боловсролын сургуулийн багш нар архидан согтуурах үедээ хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд тодруулга өгөхдөө “Энэ хэргийн талаар сая мэдээлэл авлаа. Намайг томилогдохоос өмнө ийм ноцтой хэрэг гарсан бололтой. Гэхдээ надад хамаагүй гэж хэлж байгаа юм биш. Бүх багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. Засгийн газар огцорч, ёс суртахууны маш том үнэлэмж тогтоогоод буй энэ үед 200 мянган төрийн албан хаагч дор бүрнээ хариуцлага хүлээдэг тогтолцоотой болох ёстой. Боловсрол, шинжлэх ухааны ажилчдын ёс суртахууныг сайжруулах чиглэлд ажиллана” гэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гурван багш хоёр сурагч охиныг дуудан ирүүлж, архидан согтуурч, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон хойно хүчирхийлсэн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Хэрэгт холбогдсон гурван багшийг цагдан хорьсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.