“Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

2021-02-2 Мэдээ, мэдээлэл

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацав. Энэ ташаа мэдээлэл юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр “…“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Мөн ийм асуудал ямар нэг түвшинд яригдаагүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа” гэлээ.

Түүний хувьд 2016 оны арванхоёрдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд 100 хувь шилжүүлж, ТӨҮГ-ын статустай болгоод  2019 оны гуравдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар ерөнхий захирлаар улираан томилсон байдаг. Тэр жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж улсын төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлсэн юм.

Хууль л амла!

11 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.