Албан тушаалаа урвуулан ашигласан хоёр төрийн албан хаагч шүүхээр ял шийтгүүлжээ

2021-02-2 Мэдээ, мэдээлэл

Орхон аймгийн Прокурорын газраас өнгөрсөн оны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл авлаа. 2020 онд төрийн албан хаагчтай холбоотой эрүүгийн долоон хэрэгт ял шийтгэл оногдуулж шүүхээр шийдвэрлэжээ. Найман төрийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал, гэмт хэрэг 50 хувиар, ял шийтгүүлсэн албан хаагч 46,6 хувиар өсчээ.   

“Хулгайлах гэмт хэрэгт нэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт гурав, хүчиндэх гэмт хэрэг нэг хүн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хоёр төрийн албан хаагч шүүхээр ял шийтгүүлсэн байна. Таван хүнийг торгох ялаар, нэг хүнийг хорих ялаар, хоёр хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн” гэж аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа мэдээлэв. 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.