641 аж ахуй нэгжээс 112 зөрчил илрүүлжээ

2021-02-2 Мэдээ, мэдээлэл
Зах, худалдааны төвөөс 112 зөрчил илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төв болон үйлчилгээний байгууллагуудад хяналт тавьж буй. Тус газрын хяналт шалгалтаар зах, хоол үйлдвэрлэл, үсчин гоо сайхан, барааны дэлгүүр зэрэг 641 аж ахуй нэгжээс 112 зөрчил илрүүлжээ. Улсын байцаагчид нийт зөрчлийн 41 хувийг газар дээр арилгуулсан байна.

Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэх хямналт шалгалтад  нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 274, хүнсний  цех дөрөв, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар 66, барааны зах 14, бүх төрлийн барааны дэлгүүр 61, үсчин, гоо сайхан 55, ТҮЦ 15, бусад 152 аж ахуй нэгж тус тус хамрагджээ. Нийслэлийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудад зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийг үүрэг болгоод байгаа юм.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.