ЦЕГ: 988 зөрчлийн дуудлага бүртгэгдэж, 156 хүн эрүүлжүүлэгдэв

2021-01-28 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр(2020.01.27) нийт 1222 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 988 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 966 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 12, гэмт хэргийн шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 39, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92, хүний биед халдсан 52, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 156 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 72 тохиолдол гарчээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.