Видео-ЭМЯ: Сүүлийн 24 цагт 11 хүнд коронавирусийн халдвар илэрчээ

2021-01-27 Мэдээ мэдээлэл
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон холбогдох албаныхнаас мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021.01.26-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид 12.703 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүнд халдвар илэрлээ. Ийнхүү Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 831 боллоо. Үүнд, наркологийн эмнэлгээс 2, СБД-ийн орон сууцнаас 2, тусгаарлалтаас 5, Ховд руу зорчигч 2 хүнээс халдвар тус тус илэрсэн.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1162 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  25 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1667 боллоо. Үүнээс 1236 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 418 хүн эмчлүүлж байна.

Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 1
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 52
  • Хөнгөн 362 хүн байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.