Ховд: Нийслэлээс ирсэн 2 хүний хариу эерэг гарчээ

2021-01-26 Мэдээ, мэдээлэл
Ховд: Нийслэлээс ирсэн 2 хүний хариу эерэг гарчээ

Ховд аймгийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн таван автобусаар өнөөдөр /2021.01.26/ зорчиж ирсэн 206 иргэнээс шинжилгээ авахад хоёр хүнээс covid-19 илэрчээ.

Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж, халдвартай нь тогтоогдсон хоёр иргэнийг ойрын хавьтал болох нэг хүнтэй хамт тусгаарлаад байгааг мэдэгдэв. Мөн тухайн иргэдтэй хамт нэг автобусанд явсан иргэдийг маргааш тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчрахаар болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй учраас Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг үе шаттайгаар хийж байсан юм.

 

 

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.