“The Hu” хамтлагийн дурсгалын зоос ирэх сараас худалдаанд гарна

2021-01-22 Мэдээ, мэдээлэл

“The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Одоогоор дурсгалын зоосны дээж цөөн тоогоор Монголбанкинд иржээ.  “Чингис хаан” одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарна.

Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг. Анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан нэг төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никель, гуулин зоос байжээ.

Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаад байна. Одоогоор Монгол Улс 600 орчим дурсгалын зоос гаргажээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.