Малд яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд олжээ

2021-01-19 Мэдээ, мэдээлэл

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн “Өвөр наймган” гэдэг газарт 10 настай охин малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн, гар хөл нь хайрагдаж, хавирга нь хугарсан байдалтай байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

ИРГЭН ТА:

– Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх;

– Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

– Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед малаа ойрхон бэлчээрлүүлэх;

– Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;

– Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дулаан хувцаслах, бэлэн байдлаа сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

<

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.