Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

2021-01-7 Парламент

Чуулганы танхимаас

Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын 2020 оны арваноёрдугаар сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанаар Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, М.Уянга, Д.Цоодол, М.Наранбаатар, Б.Ганболд нарыг томилсон. Харин УИХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Ч.Батцэнгэл нь өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэг сул орон тоо үлдсэн юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос зөвлөлийн гишүүнд Д.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн.

Улмаар чуулганы хуралдааны үеэр гишүүдийн олонх нь Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг  дэмжлээ. 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.