ШӨХТГ: LUXURIOS оргилуун дарсыг шалгуулахааар ЛАБОРАТОРИД хандсан

2021-01-4 Мэдээ, мэдээлэл


Шинэ жилээр Luxurios гэх шампанскны гадна талын гялгар цаасны цаанаас Советское шампанскны шил гарч ирсэн зөрчил цөөнгүй илэрсэн. Үүнийг иргэд илрүүлж, сошиалаар шуугиад байв.

Тэгвэл энэхүү хуурамч гэх шампанскны асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэрхэн ажиллаж буйгаа фэйсбүүкдээ “Хуурамч гэх шампанск асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар авч байна. Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанск хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгдэж байна. Тиймээс шампанск (Советское, Luxurios нэртэй 2 шампанск)- ийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторд хандаж байна. Удахгүй компанийн албан ёсны тайлбарыг хүргэх болно” гэжээ.

Тог тог… ХААЛГАА нээ

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.