Гэрээсээ гараад сураггүй болсон өндөр настны цогцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ.
Өнгөрөгч сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 83 настай Д-гийн цогцсыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны орой олсон байна. Талийгаачийн ар гэр, цагдаагийн байгууллагынхан энэ хугацаанд түүнийг хайсаар байсан боловч сураг гаралгүй 18 хоносон юм.
Талийгаачийн цогцсыг жүжигчин Д-ны автомашинаас олсныг эх сурвалж хэлсэн байна. Харин жүжигчин Д машинаа онгорхой орхисон байсан гэдэг гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа аж.
Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87666
31517
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.